Б.Мөнхболд: “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг надад гурван ч шагналыг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Б.Мөнхболд: “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг надад гурван ч шагналыг авчирлаа

Усгүй элсэн цөл энэ дэлхийд нүүрлэвэл хүмүүний амьдрал юу болж хувирахыг харуулсан зохиолч, сэтгүүлч Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг өчигдөр “Гэгээн муза-2009” наадмаас эзэндээ шилдэг найруулагч гэх шагналын хур буулгасны зэрэгцээ мөн шилдэг хөгжмийн зохиолч хэмээх алдрыг дагуулсан юм. Тиймээс Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд тус наадмаас “Шилдэг хөгжмийн зохиолч” гэх шагналыг гардах үеэрээ “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг гурван ч шагналыг эзэндээ авчирч байгаа болохыг тодотгосон. Тэрбээр “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн хөгжмийг бичсэнийхээ дараахан би төрийн шагнал хүртсэн. Дараа нь “Алтан намар” хөгжмийн наадмаас энэхүү жүжгийн хөгжмөөрөө шагнал хүртэж байсан бол гурав дахь удаад “Гэгээн муза-2009” наадмаас шилдэг хөгжмийн зохиолч гэх шагналыг авлаа. Маш их баяртай байна, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн уран бүтээлчиддээ сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.

Уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсан бөгөөд тэднээс Соёлын тэргүүний ажилтан Г.Урнаа “Гэгээн муза-2009” наадмаас шилдэг туслах дүрийн жүжигчний шагналыг мөн гардсан.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж