Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирнэ

БНХАУ-ын Хайнань мужид 60 дахь удаагийн “Miss World 2010” буюу “Дэлхийн мисс 2010” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 30-нд амжилттай болж өнгөрсөн. Дэлхийн 110 орны гоо бүсгүйчүүд оролцсон тус тэмцээнд Монгол орныг төлөөлж мисс А.Сарнай оролцсон юм. Тэрбээр 110 орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 25-д шалгасан бөгөөд энэ нь улсынхаа хамгийн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирэх бөгөөд 13.15-цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж