
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, олон улсын нүүдлийн соёлын төвийн “Эрдэнийн очир” одонт, олноо Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит “Дөрвөн цаг” яруу найргийн наадмын төгсгөлийн шат болно. Тус наадамд нэгдүгээр шатнаас шалгарсан П.Нацагдорж, М.Бадамсэд, Г.Мөнхбаатар, М.Амархүү, Б.Баттулга, М.Наранболд, Ш.Билэгсайхан, Б.Болд, Ч.Мөнхбат, Х.Гантулга, Ц.Авирмэд, Ю.Даваасүрэн, Э.Сударчулуун нарын 40 залуу яруу найрагч өрсөлдөх юм байна. Уг наадмыг Дорнод аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Чулуунхороот сумын нутгийн зөвлөл хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм.
Г.Даша