Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирнэ

БНХАУ-ын Хайнань мужид 60 дахь удаагийн “Miss World 2010” буюу “Дэлхийн мисс 2010” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 30-нд амжилттай болж өнгөрсөн. Дэлхийн 110 орны гоо бүсгүйчүүд оролцсон тус тэмцээнд Монгол орныг төлөөлж мисс А.Сарнай оролцсон юм. Тэрбээр 110 орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 25-д шалгасан бөгөөд энэ нь улсынхаа хамгийн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Мисс А.Сарнай өнөөдөр эх орондоо ирэх бөгөөд 13.15 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж