
Оксфордын их сургуулийн эрдэмтэд дээрх судалгааг 77 мянган хүний дунд явуулахад хүний генийн байрлал нь таргалалттай холбоотой болох нь нотлогдсон юм.
Эрдэмтэд инсулин болон холестериний түвшинг хянаж байдаг генийн 13 байрлалыг тогтоосон байна. Эдгээр нь өөх тос хуримтлуулдаг биемахбодийн дотоод механизмтай холбоотой аж.
Оксфордын их сургуулийн удамшлын судалгааны төвийн доктор Сесиле Линдгрен “ Хүний биеийн галбир тогтоход ген маш чухал үүрэгтэйг олж мэдсэнээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох биологийн процессын ялгааг судлах боломжтой боллоо” гэжээ.
Генийн байршлыг тогтоож, биологийн процессын нууцыг тайлах нь тайлагдашгүй өвчнүүдийг анагаах эм гаргаж авах эхний алхам гэж эрдэмтэд үзэж байна.