
Төрийн ордны их танхимд МАХН-ын XXYI их хурал эхэлж байна. МАХН-ын 1600 гаруй анхан шатны байгууллагын 150 мянган гишүүнийг төлөөлсөн 801 төлөөлөгч энэ удаагийн Их хуралд ирсэн аж. Төлөөлөгчдийн 22,2 нь эмэгтэйчүүд, 20,8 хувь нь 35 хүртлэх насны залуус, 31,1 хувь нь 36-45 насныхан, 41,1 хувь нь 46-60 насныхан, 6,9 хувь нь 60-аас дээш насны ахмадын төлөөлөл байгаа юм. Энэ удаагийн их хурал МАХН-ын 90 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлогтой гэнэ. Хоёр өдөр үргэлжлэх их хурлаар намын өнгөрсөн болоод ирээдүйд үнэлэлт дүгнэлт өгөх ба нэр болоод дүрмийн зарим өөрчлөлтийн талаар хэлэлцэх болно.
Б.Энхээ