Биологийнхоо цагаар амьдар

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Биологийнхоо цагаар амьдар

Шувуу, зөгий тэр бүү хэл нян ч өөрийн биологийн цагаар амьдарч, үржиж, нүүдэллэж байдаг. Таны мэдээгүй бас нэг зүйл гэвэл хүн та бугуйдаа зүүж явдаг цагаар бус өөрийн биологийн цагаар амьдрахаар төрсөн. Таны цусны даралт, тэсвэр хатуужил, нойрны өдөр тутмын болон сарын хэмнэл биологийн цагаар хэмжигдэж байдаг.  Таны ядарч, стресст орон бухимдаж байгаа нь биологийн цагаа зөв тохируулж чадахгүй байгаатай холбоотой. Хэрэв та өөрийнхөө өдөр тутмын болон сарын биологийн цагийн мөчлөгийг олж тогтоовол эрүүл, эрч хүчтэй байх бүрэн боломжтой. Тэгвэл аль цагт юу хийвэл хамгийн тохиромжтой вэ?

Эмийг зөв цагт уу

Шүдний өвчин намдаах эмийг үдэд уух хамгийн тохиромжтой. Учир нь эдгээр өвчин намдаах эмийн үйлчлэл өглөө биш үдэд хамгийн сайн байдаг байна.

Цусны  даралтаа өглөө эсвэл орой шалга

Цусны даралт өдрийн бүхэл өдрийн турш хэлбэлзэж байдаг бол шөнө унтаж байх үед багасч, өглөө сэрэхэд огцом нэмэгддэг байна. Цусны даралтаа өөрөө хэмжих маш энгийн зүйл. Гэхдээ зөвхөн өглөө, оройн цагаар хэмжиж байхаа бүү мартаарай. Гэхдээ тогтмол нэг л цагт үзэж байх нь чухал.

Оройн хоолоо эрт ид

Оройн хоолыг оройтуулах нь жин нэмэх нэг шалтгаан болдог гэдэг ойлголтыг саяхны нэгэн судалгаа баталсан юм. Хулганыг сэрдэг бас унтдаг цагаар нь хооллоход буруу цагт хооллосон нь жин нэмсэн байжээ. Хэрэв та хоолны дэглэм бариад ч жингээ хасч чадахгүй байгаа бол биологийн цагийн эсрэг яваад байгаа хэрэг.

Зүрхээ хамгаал

Зүрхний эмийг орой уу. Судлаачид аспириныг орой уувал хамгийн үр дүнтэй гэж үздэг. Учир нь зүрх хаагдах үзэгдэл өглөөгүүр тохиолдох нь элбэг. Ялангуяа өглөөний зургаан цаг, бас үд дунд бол зүрхэнд хамгийн аюултай үе гэнэ. Харин орой эсвэл шөнө эмээ уух нь өглөө зүрх хэвийн ажиллахад нөлөөлдөг байна.
Түүнээс гадна цагийн шилжилт хүний биологийн цагт сөргөөр нөлөөлдөг. Өдөр уртасахад зүрхний шигдээс тусах үзэгдэл тав дахин нэмэгддэг нь нойр дутуу болж, биемахбодь гэнэтийн өөрчлөлтөд хямардаг байна.

Харшлын эмийг орой уу

Нус гоожих, хоолой царгих, найтаах нь өглөөгүүр хамгийн их байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд харшлын эсрэг эмийг үдэш унтахын өмнө ууж байх нь хамгийн зөв арга юм.

Орой салхинд гар

Харшилтай хүний хувьд өглөө салхилах нь тийм ч ухаалаг санаа биш. Учир нь мод нарны туяа дөнгөж тусахтай зэрэгцэн тоос хүртээдэг бөгөөд үд дунд уг тоосонцрын хэмжээ маш их байдаг. Тиймээс салхилах хамгийн тохиромжтой цаг бол үдэш гэдгийг санаарай.

Үдэд дугхийгээд ав

Үдийн  алдад нойр хүрдэг нь их хоол идсэнээс болсон хэрэг биш. Таны биологийн цаг танд анхааруулга өгч байгаа нь тэр. Тиймээс  дугхийгээд авахад буруудах зүйлгүй. Хэвтэхээсээ өмнө аяга цай, эсвэл кофе уувал түрхэн хугацаанд сайн амарч сэргээд босоод ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж