
Топ-20 индекс 9459.89 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 204.19 нэгжээр буюу 2.2 хувь өсч, зах зээлийн үнэлгээ нийт 825.3 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Сор” (51.3 хувь), “УББҮК” (31.3 хувь), “Зоос гоёл” (27.1 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Түшиг уул” (12.5 хувь), “МЦХ” (10.3 хувь), “Бөөний худалдаа” (8.5 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.
Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган” /105.7 мянган ширхэг/, “Женко тур бюро” /62.4 мянган ширхэг/, “Баян тээг” /59.3 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “АПУ” /86.7 сая төгрөг/, “Таван толгой” /52.4 сая төгрөг/, “Баян тээг” /30.6 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.