
Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох гэж байна. Сонгинохайрхан дүүргийн 80-р дунд сургуульд зохиогдох тус тэмцээнийг гурван ангиллаар зохион байгуулах юм. Чансаагаар 1900 хүртэл, 1900-2100, 2100-ээс дээш гэсэн гурван ангилалд эхний таван байрыг шалгаруулах ажээ. Шатарчид швейцарь системээр нийт долоон өрөг тоглох юм.
Ш.Тэргэл