“Амьдрах ухаан төв” тендерт шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Амьдрах ухаан төв” тендерт шалгарав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь нийслэлийн Орон гэргүй, тэнэмэл иргэдэд халуун хоолны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер өнгөрсөн есдүгээр сард зарласан. Тендерт оролцохоор найман компани саналаа ирүүлснээс тавыг нь сонгожээ. Сонгон шалгарсан ТББ, аж ахуйн нэгжүүд нийслэлийн таван дүүрэгт 1000 орчим тэнэмэл иргэдийг өдөрт нэг удаа шөлтэй хоолоор үйлчлэх юм. Энэ үйлчилгээг ирэх долоо хоногоос эхлүүлнэ хэмээн албаны хүн ярьж б айна.
    Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тэнэмэл иргэдийг түр хоноглох байраар хангахаар сонгон шалгаруулалт зарласан. Тендерт нэг л оролцогч саналаа ирүүлсэн бөгөөд энэ нь “Амьдрах ухаан төв” ажээ.

    Б.БОЛОР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж