Хил давж хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Хил давж хулгай хийжээ

Хил дамнасан малын хулгай буурахгүй байна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр морьтой хоёр хүн шөнийн цагаар улсын хил зөрчжээ. Тэд Давст сумын иргэн Ц-ын 10 адууг хулгайлаад буцаж гарсан аж. Хилчид ОХУ-ын талтай хамтран шалгаж хоёр  адууг олж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Шалгалтын ажил үргэлжилж бусад адууг нь хайж байгаа гэнэ.
 
 
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж