
Шүлэг тэрлэдэг зохиолч, яруу найрагч түүнийг нь шимтэн уншдаг уншигчдын хүсэн хүлээдэг "Болор цом" наадмын 27 дахь удаагаа болох гэж байна. 1983 онд анхны "Болор цом"-ыг зохион байгуулж байжээ. Урлагийн Янжинлхам бурхнаа тайзнаа залж шүлэг найраглалаа танилцуулдаг тэдний энэ жилийн наадмын бүртгэлийн ажил өнөөдрөөс эхэллээ. "Болор цом" -д оролцох яруу найрагчид эхний даваанд хоёр шүлэг унших юм байна. Оролцогчдын шүлгийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авч хоёрдугаар шатанд 30 найрагчийг үлдээх аж. "Болор цом" ирэх нэгдүгээр сарын 9-нд болно.
А.Сүндэр