
Ойрын өдрүүдэд цаг агаар таагүйтэн цасан болон шороон шуурга болох аж. Энэ тухай Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатараас тодрууллаа.
-Орон нутагт цаг агаар таагүйтэх юм шиг байна. Малчдад энэ тухай мэдээлэл хүргэсэн үү?
-Ус цаг уурын хүрээлэнгээс өнөөдрөөс эхлэн баруун аймгуудын нутагт цас орж, цасан болон шороон шуургатай гэсэн мэдээ ирүүлсэн. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга болж зарим үед 18-20 м\сек хүрч шуурна гэсэн. Бид мэдээллийг орон нутагт шуурхай хүргэсэн.
-Орон нутгаас цаг агаар ямар байгаа талаар мэдээ ирсэн үү?
-Одоогоор ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байна. Өнөөдөр\өчигдөр\ Ховдын хоёр сум, Удс аймгийн өмнөд хэсгээр, 8-10 м\сек шуурч эхэлж байна гэсэн мэдээ ирлээ. Цаг агаарын мэдээг олон өдрийн өмнө хүргэсэн болохоор малчид маань анхаарч арга хэмжээ авч байгаа байх.
-Ер нь хэзээнээс дулаарах юм бол. Ойрын өдрүүдэд дахин цасан шуурга болно гэсэн мэдээ ирсэн үү?
-Энэ цасан шуурга өнөө маргааштай үргэлжлэх бололтой. Бидэнд ирүүлсэн мэдээгээр 28-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд баруун зүгийн ихэнх аймгаар 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна гэсэн. Ирэх сард цаг агаар тийм таатай сайхан байхгүй юм билээ. Иргэдэд анхааруулахад онцын шаардлагагүй бол цасан шуургатай аймгууд руу холын замд гарахгүй байхыг сануулья.
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.
Дөрөвдүгээр сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад хэсгээр 3-8 градус дулаан байна. Ирэх сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр хүйтэрч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеээр өмнөх үеэсээ 4-6 градусаар хүйтэрнэ. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.Гуравдугаар арав хоногийн сүүлчээр дулаарч говийн аймгуудын нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 14-19 градус дулаан байх төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох юм байна.
Х.Хангал
enji 2010-03-28 127.0.0.1
malchid yaanaa sanaa zovj bainashuu
solior 2010-03-28 127.0.0.1
UHSENII CHINE 2012 oni suirel tiim yum bhgui chi ** yumu erguu kinond tarhia ugaalgasan munhag durakuud olon yumaa yamarch suirel ntr bolohgui e gej
naiz 2010-03-28 127.0.0.1
sain chanariin esgii hyamd zarna 91150308
айсан иргэн 2010-03-28 127.0.0.1
улаанбаатарт иймэрхүү болох юм болов уу ямар нэгэн мэдээлэл байна уу
айсан иргэн 2010-03-28 127.0.0.1
улаанбаатарт иймэрхүү болох юм болов уу ямар нэгэн мэдээлэл байна уу
Abdullah Ezel 2010-03-28 127.0.0.1
eeee khurkhii ard tumen mini ene bukhen 2012 ond bolokh delkhiin suirlel oirtsony chinj shuu deee
Abdullah Ezel 2010-03-28 127.0.0.1
eeee khurkhii ard tumen mini ene bukhen 2012 ond bolokh delkhiin suirlel oirtsony chinj shuu deee