Amazon 3G Kindle Хятадад од болж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Amazon 3G Kindle Хятадад од болж байна

Хятадын South China Morning Post сонины мэдээлснээр 3G интернэтийн сүлжээ болон браузерийнхээ ачаар Amazon-ын 3G Kindle хэмээх e-book reader төхөөрөмж Хятадад борлуулалт маш өндөр төвшинд байгаа гэнэ. Учир нь уг төхөөрөмж  нь хэрэглэгчдэд Хятадын Засгийн газраас тавьдаг “Great Firewall”-д өртөлгүйгээр интернэт, онлайнд холбогдох “ховорхон” боломжийг олгодог гэнэ. Хятадын “Агуу галт Хана” нь наад захын Facebook, Twitter гэх мэтийн олон нийтийн сүлжээг ч хүртэл хяналтандаа байлгадаг, Цагаан Хэрэмтэй нь адилхан зүйл юм байна. Amazon яг өөрсдөө албан ёсоор уг төхөөрөмжөө зараагүй, өөрөөр хэлбэл гар дамжин бараг л хууль бусаар зарагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж