“Тамгагүй төр” хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Тамгагүй төр” хаалтаа хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Түүхэн жүжгээр 80 дахь үзвэрийн нээлтээ хийсэн УДЭТ-т өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээр хаалтаа хийлээ. Түүхэн жүжгүүдийн хүрээнд драмын тайзнаа “Атга нөж” асгарч, “Сарны цагаан цус” амилж, үзэгчдэд Миглэн хааны эмгэнэлт хувь заяаг хүүрнэн, хаан сэнтийд өрсөлдсөн “Тамгүй төр” ташуур өгсөн билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн гол дүр Арчугт хаанд Гавьяат жүжигчин Г.Равдан тоглов. Хаан сэнтий, төрийн тамгыг булаалдсан шадар түшмэлийн хорон муу санааг өгүүлэх эл жүжгийг найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавьж, гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин М.Тогтохжаргал, Б.Тамир нар тоглосон юм.

    Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш хэмээн бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Жүжгийн үйл явдлын зангилаа эндээс эхэлдэг. Шадар түшмэл өөрийн хүүгээр хаан сэнтийг залгуулахын тулд их хатныг ятган өлгийтэй нуган үрсийг солиулна. Олон жилийн дараа хаан Арчуг өөрийн үрийг татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь мэдэн гуниглаж хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж нугасыг нь тасдан егүүтгэдэг. Хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүүтгэнэ. Хайрлаж байсан бүхнээсээ хагацсан Арчуг хаан хийсэн бүхнээ Хүннү гүрний ирээдүйн хаан сэнтийн төлөө хэмээн өөрийгөө зөвтгөнө. Хаан угсаа залган үлдсэн нуган хүүдээ арга буюу төрийг эрхийг өгөхөөр болдог ч шатар түшмэл өөрийн үрийг егүүтгүүлээд өрөөлийн үрээр хаан суулган захирагдаж чадахгүй хэмээн түүнийг хороон хааны удмыг тасалдаг. Арчуг хаан хатан ч үгүй, угсаа залгамжлах үр ч үгүй үлддэг. Харин шадар түшмэлд энэ боломжийг ашиглан хаан сэнтийд суухаар төрийн тамга, түмний эрхийг нэхдэг. Хаан төрд тэрслэгчид олон ч харин чамайг хэмээн хэзээ ч санасангүй хэмээн шадар түшмэлдээ хэлэн төрийн тамгыг хайртай бага хатныхаа цээжинд хийн онголсон Хүннү гүрний дараагийн хаан тамгаа бариад төрнө хэмээн жүжиг эмгэнэлтэйгээр төгсдөг.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж