Адель “21” цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Адель “21” цомгоо гаргана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Британийн дуучин бүсгүй Адель “19” нэртэй цомог гарган, уг цомог нь олон сая хувь борлогдож олны танил болсон. Тэрбээр тухайн цомогт багтсан дуунуудаа хэдэн настайдаа бичсэнээсээ хамааран насныхаа тоогоор цомгоо нэрлэдгээрээ онцлогтой. Энэ жил дуучин бүсгүй 21 нас хүрсэн бөгөөд “21” нэртэй цомгоо гаргах тухайгаа мэдээлж байсан. Түүний энэхүү цомгийг Columbia Records/XL эрхлэн гаргахаар болсон тухайгаа өчигдөр албан ёсоор мэдээлжээ.

    Грэммийн хоёр удаагийн шагналт дуучин бүсгүй шинэ цомогтоо Рик Рубин, Пол Эпворт, Райан Теддер, Дэн Уилсон, Фрейзер Смит зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа аж. Фэнүүдээ удаан хүлээлгэсэн “21” цомог ирэх оны хоёрудугаар сарын 22-нд худалдаанд гарах юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж