Медведевийн айлчлал япончуудыг гомдоов

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Медведевийн айлчлал япончуудыг гомдоов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дмитрий  Медведев Өмнөд Курилд ирэхдээ нутгийн хүмүүсийн баярлуулж, япончуудыг гомдоов

    Дмитрий Медведев Өмнөд Курилд очсон Оросын анхны удирдагч болов. Курилийн дөрвөн арлыг өөрийн хойд нутаг гэж тооцдог Токиогийн эсэргүүцэл ба заналыг Оросын удирдлага үл тоомсорлож байгаа. Орос Ази, Номхон далайн бүс дэх өөрийн сонирхлыг сануулахаар шийдсэн ба Японы эсэргүүцэл Оросын амбицийн галд шар тос  болж байна гэж шинжээчид хэлж байна. Дмитрий Медведевын онгоц даваа гаригт Өмнөд Курилийн Кунашир аралд газардлаа. Өмнө нь Оросын болон Зөвлөлтийн удирдагч нараас хэн нь ч Өмнөд Курилийн аралд ирж байсангүй. Эдгээр арлыг 65 жилийн турш япончууд өөрсдийн нутаг гэж үзэж байгаа юм.

    «Оросын чухал бүс нутаг»

    Ерөнхийлөгчийн айлчлал бүхэлдээ Курилийн нийгэм, эдийн засгийн хөгжилд  зориулагджээ. Медведев энэ бүсийн хөгжлийг төв Оросын хэмжээнд хүргэнэ гэжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр эдгээр нутгийн эдийн засгийн боломжид холбооны төсвөөс хөрөнгө оруулан дэмжснээр бүсийн хүн ам зүйн асуудал ойрын хугацаанд шийдэгдэх гэнэ. 1990-ээд онуудад тэндээс хүн ам ихээр нүүж байлаа.

    «Хүмүүсийг энд байлгах нь бидний сонирхол» гэж  уг аралд амьдардаг орос айлаар орж, бялуугаар дайлуулан хүүхдийнх нь дижитал аппаратыг үзэхдээ ерөнхийлөгч хэлэв. Мөн тэр энэ сарын дундуур нээгдэх Өмнөд Курилскийн хүүхдийн цэцэрлэгээр орлоо. Энэ цэцэрлэг 110 хүүхдийн багтаамжтай нь Өмнөд Курилскийн эрэлтийг бүүрэн хангах ажээ.

    Ерөнхийлөгч Өмнөд Курилскийн загасны үйлдвэрээр орж  улаан түрсийг эх газарт нийлүүлэх асуудлыг шийдэж өгөхөөр амлажээ. “Маш амттай түрс байна. Эх газарт хүргэхэд хичнээн хугацаа хэрэгтэй бол?” гэж ерөнхийлөгч сонирхов. Үүнд хүнд суртал их саад болж байна гэж үйлдвэрийн даргыг хэлэхэд “асуудлыг анхаарна” гэж Медведев амлажээ. Үйлдвэрт ерөнхийлөгчийг улаан түрсээр дайллаа. Медведев цөцгий тостой талхнаас татгалзахдаа “жингээ хадгалахаар хичээж байгаа” гэлээ.

    Айлчлалаараа тэрээр Өмнөд Курилскийн усан боомтын цогцолборын барилга байгууламжтай танилцсан байна

    “Южно-Курильскийн”  захад баригдсан газрын дулааныг ашиглах станцыг үзээд “энэ нутагт хамгийн хэрэгтэй, хамгийн үр дүнтэй сэргээгдэх эрчим хүч. Бидний яриад байдаг эрчим хүчний хэмнэлт” гэж ирээд тэднийг магтав.

    Өөрийн ажлын айлчлалаа дуусгахын өмнө тэрээр хүнсний дэлгүүрээр ороод тэндээс янз бүрийн хэмжээтэй корюшка гэх хориод загас худалдан авахдаа “Сахалины шүдэт” гэдгээс нь хэдийг нэмүүлээд “Онгоцонд давстай нь зүгээр” гэлээ. Эндхийн корюшка нь Петербургт зардгаас хэмжээгээр том юм гэж ерөнхийлөгч хэлээд 475 рубль төлөв.

    Эндхийн корюшка нь Петербургт
    зардгаас хэмжээгээр том юм гэж ерөнхийлөгч хэлээд 475 рубль төлөв.

    Японы Kyodo News агентлагийн сэтгүүлчид тэндхийн хүмүүстэй утсаар холбогдон сэтгэгдлийг нь сонсоход тэд ерөнхийлөгчөө ирсэнд баяртай байна гээд энэ айлчлал арлын дэд бүтцийг хөгжүүлж сайжруулах найдлагыг тэдэнд өглөө гэсэн байв. Мөн арлуудыг хэзээ ч Японд буцаахгүй гэсэн найдвартай болсноо хэлцгээжээ.

    Медведевын айлчлал япончуудыг шархлууллаа

    Өмнөд Курилийн арлуудыг өөрийн нутаг гэдэг Япон улс Медведевын айлчлалыг маш анхааралтайгаар харж байв. Сануулахад, Курилийн арлуудад очих хүслээ Алс Дорнодод очсон есдүгээр сарын 29-нд Дмитрий Медведев хэлж байжээ.Тэр үеэр Оросын ерөнхийлөгчийн хүслийг Токио эмзгээр хүлээн авч Японы Гадаад хэргийн яам хоёр талын харилцаанд “ноцтой саад учирна” хэмээн сануулж байв.
    Үүний дараа Кремлийн эх сурвалж ерөнхийлөгч Оросын бүх бүс нутгаар чөлөөтэй явах бөгөөд ерөнхийлөгч тэнд очих нь Орос-Японы харилцаанд огт хамаагүй. Калининградад очлоо гэхэд Орос-Польшийн, Саратовт  очих нь Орос-Казахстаны харилцаанд хамаагүй байгаа шиг л зүйл гэж мэдэгдсэн байлаа.

    Гэхдээ Кремль харилцааг ээдрээтэй болгох талаас нь зүтгэхгүй гэсэн байв. Японы сэтгүүлчийн асуултад хариулахдаа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ерөнхийлөгч өөрийн сонголтоороо Оросын бүс нутгаа эргэж байгаад догдлоод байх зүйлгүй” гэсэн байлаа.

    Оросын ерөнхийлөгчийн даваа гаригийн ажлын айлчлалтад Япон “маш их харамсч байна” гэж мэдэгдэв. Японы  ерөнхий сайд Наото Кан арлуудыг өөрийн нутаг гэж  дахин мэдэгдлээ. Японы Гадаад хэргийн яаманд Оросын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Белый яаралтай дуудагдан очив. Японы Гадаад хэргийн сайд Сэйзи өнөөгийн энэ айлчлал хоёр орны харилцаанд ноцтой ээдрээ учруулж байгааг Москвад дамжуулж өгөхийг Элчин сайдаас гуйв. Оросын дипломат хариуд нь ерөнхийлөгчийн Өмнөд Курильд очсон нь манай дотоод хэрэг гээд үүнд саад болох гэдэг нь учир утгагүй гэжээ. Мөн элчин сайд Белый хоёр талын нөхөрсөг харилцааг барьж байх нь стратегийн чухал ач холбогдолтойг тооцооноос гаргалгүйгээр ухаалаг байхыг Японд уриалжээ.

    Парламентын комисст тайлбар хийх ёстой байсан Гадаад хэргийн сайд Сэйзи Маэхара цааш нь мэдэгдэхдээ «Энэ бол Японы уугуул нутаг гэдэг нь бүгдэд ойлгомжтой. Оросын ерөнхийлөгч тэнд очсноор манай ард түмний сэтгэлийг шархлуулж байна” гэлээ.

    Курильд очно гэсэн Медведевын есдүгээр сарын шийдвэрийг Японы тал эрс эсэргүүцсэн нь энэ айлчлалыг өдөөжээ. Тэнд очиж болохгүй гэж Япон хэлсэн учир Медведев зориудаар Курилд очлоо гэж ажиглагчид дүгнэжээ.

    Японы хүчин суларч Хятадын нөлөө өсч байгаа, мөн энэ жилийн эхний хагаст ерөнхий сайд асан Хатояма хэт бие даах гэснээс үүдэн Япон-АНУ-ын харилцаа таагүй байсан зэргээс Орос харилцаагаа хурцатгах алхамыг хийлээ. “Ер нь Азийн үйл явдлын өрнөлийг цаашид таах аргагүй учир Орос энэ бүс нутагт өөрийн сонирхол байгааг сануулах гэсэн байж болох юм.

    Цаашдын сөргөлдөөн

    Өмнөд Курилийн сөргөлдөөнийг хурцатгах нь хоёр орны бүрэн эсрэг зогсоож магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Одоо 19 мянган иргэн нь амьдарч байгаа эдийн засгийн ирээдүйтэй арлуудаас татгалзаагүй гэдгээ Орос үүгээр сануулж байна гэж Associated Press тэмдэглэв.

    The Wall Street Journal сонин даваа гаригт бичихдээ, Токио чангарна гээд Японы ерөнхий сайд Наото Каны чансаа есдүгээр сарын 78 хувиас одоо 40 хүртэл унаад байгааг хэлжээ. Наото Каныг дипломат ажиллагаа муутай, үндэсний аюулгүй байдлын салбарт тааруу ажиллаж байгаа хэмээн шүүмжилдэг юм. Энд эхний ээлжинд Хятад-Японы сөргөлдөөнийг хэлж байна. Ерөнхий сайд Бээжинд зөөлөн хандсан гэж шүүмжлүүлж байгаа. Тиймээс Японы лидер Москвад хатуухан хандаж өөрийн чансааг ихэсгэхээр оролдож магадгүй.

    Медведев хоёр долоо хоногийн дараа Японд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  ээлжит саммитад очно. Энэ саммит хоёр талын уулзалт биш учраас Медведев очих нь тодорхой бөгөөд энэ хурцатмал байдал тэнд нөлөөлөхгүй. Ер нь бол энэ дуулиан Орост ямар нэгэн сөрөг нөлөө авчирсангүй. Харин тэнд лидерүүд уулзан ярилцах уу гэдэг нь өөр асуудал. Хоёр талын харилцаа сулхан, цөмрөлт гарахаар зүйл  ажиглагдахгүй байгаа учир Орост тэр нь нэг их чухал биш.

    Өмнөд Курилийн арлууд

    Итуруп, Кунашир, Шикотан ба Хабомай арлууд Дэлхийн II дайны үр дүнгээр Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж ирсэн өнөөг хүртэл Оросын хэсэг хэмээн оросууд үзэж байгаа. Дайн дууссанаас хойш арлуудыг Зөвлөлтийн цэрэг булаан эзэлсэн гээд эргүүлэн шилжүүлэхийг шаардсаар иржээ. Үүнээс үүдэн хоёр орон дөнгөж 1956 онд дайн дуусан тухай тунхаглалд гарын үсгээ зурцгааж, дипломат харилцаа тогтоосон юм. Гэхдээ өнөөг хүртэл хоёр тал дайны үр дүнгээр энхийн гэрээг байгуулаагүй байгаа юм. Европын парламент 2005 онд арлуудыг өөрийн нутаг гэж үздэг Японд Курилийг буцаахыг Орост уриалсан тогтоол гаргаж байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж