Элтон Жон поп хөгжмөөс салахаар шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Элтон Жон поп хөгжмөөс салахаар шийдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Элтон Жон цаашдаа поп хөгжмөөр оролдохгүй. Дуучин GQ сэтгүүлд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн гэж The Guardian сонин бичсэн байна.

    Одоо 63 настай хөгжимчин хэлэхдээ Леди Гага ба JLS зэрэг поп залуучуудтай өрсөлдөхгүй гэв. Элтон Жон өөрийн уг үндэс соул, кантри ба госпел стилийн хөгжимдөө эргэн орох гэнэ.

    Түүний насан  дээр рок, поп дуу бичих нь тийм амаргүй болсон байна. “Би 25-26 настай байхдаа амархан нь түүнийг зохиодог байлаа. Харин одоо чадахгүй болжээ” гэж дуучин ярьсан байна. Гэхдээ цаашид хамтарсан поп төсөлд оролцож болох юм гэж тэр  хэлэхээ мартсангүй.

    Энэ жилийн аравдугаар сарын дундуур Элтон Жон урлангийн ээлжит цомгоо "The Union" нэртэйгээр гаргасан байна. Цомгийг Америкийн хөгжимчин Леон Расселлтай хамт хийсэн ба Расселлыг далаад оноос биширч ирсэн гэж Элтон хэлсэн байлаа.


    Эх сурвалж: The Guardian. Бэлтгэсэн Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж