Төрийн ордон уу, МАХН-ын байр уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Төрийн ордон уу, МАХН-ын байр уу?

Төрийн ордныг МАХН-ын төв байр гэж андуурахаар дүр төрхтэй болоод байна. Маргааш эхлэх МАХН-ын XXYI их хурлыг угтан тус намын сурталчилгаа логогоор Төрийн ордны төв хэсгийг өвч бүрхжээ. Төрийн ордны их танхим, түүний эргэн тойронд “Ардчилал, хөгжил, шинэчлэл” гэсэн МАХН-ын их хурлын уриаг байрлуулж, гол хаалганы төв хэсэг, хэвлэлийн бага хурлын танхимын хойморт асар том сурталчилгааны самбар тавьсан байна. Тусгай индэр ч авчирч зассан харагдана. Тэнд гурав хоногийн турш МАХН-ын хэвлэлийн төв ажиллах юм.

Эргэн тойрон Социнтерний бэлгэдэл улаан сарнайн дүрс, МАХН-ын уриа эрээлжилсэн тийм байдалд Төрийн ордон энэ долоо хоногийг өнгөрөөх нь ээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж