Сонины оршуулга 2019 онд

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Сонины оршуулга 2019 онд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бидний уншиж дадсан сонины өнөөгийн хэлбэр ойрын 10-15 жилийн дотор оршин тогтнохоо болино. Нэр цуутай бизнес стратегич Росс Доусоны энэ тооцоог The Australian хэвлэлд нийтэлжээ.

    Доусоны зөнгөөр Америкийн хэвлэл хамгийн түрүүнд сүлжээнд орох гэнэ. АНУ-ын өдөр тутмын сонинууд 2017 оноос хэвлэгдэхээ болино. Тэдний гол баримтлал болдог мэдээний контентууд тэр чигтээ интернэтэд орсон байна. Шинжээчийн дүгнэлтээр дараа нь Европын цаасан хэвлэл Америкийн сонинуудын араас даган сүлжээнд орох болно. 2019 онд Британи, Ирландын сонин хэвлэл үгүй болох бөгөөд дараагийн жилд нь Канад, Норвеги үүнд нэгдэх юм. Фин ба Сингапурын хэвлэл тэднээс хоёр жилээр илүү тэсээд дараа нь “оршуулагдана”. Франц, Германы хэвлэл 2030 он хүртэл тэсэх гэнэ. Хөгжилтэй орнуудад хэвлэл цааснаас сүлжээнд шилжих нь ердийн бөгөөд жамын хэрэг гэж  Росс Доусон үзэж байна. 2040 он гэхэд хэдхэн оронд хүмүүс ердийн сонинтой үлдэх ажээ. Доусон Мексик Оросын цаасан хэвлэл, Монголын хэвлэлийн хамт 2030-аад оны дунд үеэр “алга” болно гэжээ. Өмнө хэвлэгдэж байсан хэвлэлийн 5-7 хувь нь одоо сүлжээнд бүрэн шилжсэн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж