NBA-ын тоглолт хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

NBA-ын тоглолт хойшлогдлоо

Өнөөдөр NBA-ын талбайд болох ёстой байсан “Орландо Мэжик” болон “Нью-Йорк Никс” багуудын тоглолт хойшлогдлоо. Уг тоглолт Мэдисон Скуэр Гардэн спортын ордонд болох байсан юм. Гэсэн ч тоглогчид, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм явдал болсон байна. Ордны дээврийн барилгын материалууд унах аюултай байгаа гэж мэдэгджээ.
Ордны албаныхан ордонд засварын ажил явагдаж, аюулгүй болсон гэж үзсэн цагтаа ордны үүдийг нээх талаар мэдээлсэн байна.
Нью-Йорк хотын хүрээлэн буй орчны хамгаалалтын газрын төлөөлөгч Фаррел Склеров, одоогоор ямар нэг зүйл дээврээс унаагүй байгаа гэж мэдэгджээ.
Ордны албаныхан ийм зүйл яагаад болсныг тодорхой тайлбарласан байна. Үзэгчдийн суудлын дээр шинэ агаарын урсгалыг хянах төхөөрөмж суудгаж байгаа тул ямар нэг хаягдал дээрээс унах аюултай байгаа аж.
Тоглолт хойшлогдсон ч энэ тоглолтыг хэзээ нөхөн явуулах нь тодорхой бус байна. “Никс”-ийн хувьд ирэх баасан гаригт “Визардс”-ыг талбайдаа хүлээн авах хуваарьтай байгаа. Хэрэв засварын ажил удааширвал “Нью-Йорк Никс” өөр талбай хайхаас өөр аргагаүйд хүрнэ. Харин Нью Жерсигийн Айзод центрт тоглолтоо хийх боломжтой юм. Учир нь “Нэтс” Ниварк дахь шинэ Прудэнтиал центрт тоглолтоо хийж байгаа юм.
1968 онд нээгдсэн алдарт ордонд өнгөрсөн зунаас засварын ажил хийгдэж эхэлсэн. 775-850 сая ам.долларыг засварын ажилд төсөвлөөд байгаа аж.
“Мэжик”-ийн хувьд энэ жил тоглолт нь хойшлогдсон хоёр дахь тохиолдол нь болж байна. Энэ зуны “Майами Хит”-ийн эсрэг хийх үзүүлэх тоглолт нь хойшлогдсон. Тэрхүү тоглолт Флорида мужийн Тампа хотын Сэйнт Пит Таймс Форум ордонд болох байсан ч шалны халтиргааны улмаас хойшлогдсон юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж