Даатгалын салбарт хөтөлбөр боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Даатгалын салбарт хөтөлбөр боловсруулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд даатгалын салбарын хөгжил сулхан байгааг гадна, дотны мэргэжилтнүүд хэлдэг. Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудыг хариуцдаг болсон ба тэд Даатгалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Төлөвлөгөөний төслийг хорооны Даатгалын газраас боловсруулсан ба Олон улсын валютын сангийн төслийн зөвлөхийн өгсөн санал болон судалгааг үндэслэн гаргасан гэнэ.

    Даатгалын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn сайтаас үзэж санал бодлоо тусгах боломжтой байна. Өнгөрсөн сарын сүүлчээр төлөвлөгөөний төслийн талаар даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдэнтэй санал бодлоо солилцжээ.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж