Apple топ тавд багтах болов

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Apple топ тавд багтах болов

Дэлхийн гар утас үйлдвэрлэгч шилдэг компаниудын жагсаалтад Apple эхний тавд багтах болов. Өнгөрсөн жилийн хугацаанд Apple болон RIM компанийн смартфон зах зээлд борлуулалт сайтай байсан учир зөвхөн смартфон үйлдвэрлэгч компаниуд гэхэд дэлхийн гар утасны салбарын топ тавд багтжээ.

Apple компанийн iPhone 4 смартфон хэрэглэгчдээс багагүй санал гомдол хүлээж байгаа ч борлуултаараа Blackberry болон Sony Ericcson-ыг давсан байна. Түүнчлэн Samsung-ийн Galaxy S болон Wave гар утаснууд мөн борлуулалт сайтай байсан учир компанийн түүхэнд байгаагүй өндөр орлоготой ажиллаж, жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Харин LG өмнөхийн адилаар гуравдугаар байраа хадгалж үлдсэн бол жагсаалтыг Финляндын Nokia тэргүүлсэн хэвээр байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж