Арвайхээрийн сурагчид цэцэг тарьж уралдав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн сурагчид цэцэг тарьж уралдав

Арвайхээр хотод “Цэцгийн баяр-2010” боллоо. Өвөрхангай аймгийн БОАЖГ-аас “Батномин суварга” нөхөрлөл болон сургуулиудын байгаль хамгаалах эко бүлгэмийн сурагчидтай хамтран “Цэцгийн баяр-2010”-ыг зохион байгуулав. “Оюуны ундраа” бага сургууль, ерөнхий боловсролын I сургууль, “Мэргэд”, “Соёмбо” цогцолбор сургуулиудын 160 сурагч, 4 багш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.  Оролцогчдын дундаас хамгийн олон, хамгийн ховор, гоёмсог цэцэг тарьсан 15 сурагчийг “Байгальд ээлтэй хүүхэд”-ээр шалгаруулж, шагнаж урамшуулав. Цэцгийн баярт оролцсон хүүхдүүдэд цэцгийн ач холбогдлыг танин мэдэж, цэцэг тарьж арчлах талаар бие биетэйгээ туршлага солилцох нөхцөл бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо гэж Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын ажилтнууд дүгнэж байна.
Цэцгийн баярт оролцож буй Оюуны ундраа, Мэргэд сургуулийн сурагчид
Сурагчдын тарьж ургуулсан цэцгүүд

Цэцгийн баярт амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулж байгаа нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж