
Сургалтад 16 байгаль хамгаалагчаас гадна Хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр, аймгийн БОАЖГ-ын дарга Х.Очирбат, аймгийн Байгаль орчин, хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Отгой, аймгийн МХГ-ын байгаль орчны улсын байцаагч Мэндбаяр, Алтай соёны төслийн зохицуулагч н.Тогтохбаяр, холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Сургалтын үеэр 2010 оны ажлаа дүгнэж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан байгаль хамгаалагчдыг байр эзлүүлэв. Тэргүүн байрт Хан Хөхийн нурууны БЦГ-ын байгаль хамгаалагч Ц.Жаргалсайхан, дэд байрт Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсгийн байгаль хамгаалагч М.Баярсайхан, гуравдугаар байрт Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсгийн байгаль хамгаалагч Б.Ганбат нар шалгарчээ.