
“Sweetymotion” хамтлагийнхан энэ сарын 19, 20-нд бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэдний тоглолтын нэр “Sweetymotion Number One” гэнэ. Тэд тоглолтынхоо талаар хэлэхдээ “100 хувь амьд хөгжимтэй, жинхэнэ шоу тоглолтыг үзэгчдэд мэдрүүлнэ. Түүнчлэн бид гаднаас мэргэжлийн хөгжимчид, бүжигчид авчирсан. Хөгжмийн өнгө, дуугаралт, тоглолт бүх талаараа шилдэг байх болно. Бид тоглолтоо өнгөрсөн аравдугаар сарын 29,30-нд хийх байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ сарын 19, 20-нд хийхээр болсон” гэв.
М.Урин