
Энэ бүсийн наадамд Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ажил мэргэжил нэгтнүүд урлагийн найман төрлөөр оролцож, Булган аймгийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн албаны жолооч Ж.Сүхбаатар, мөрдөн байцаагч, дэслэгч Д.Нэргүйбаатар, эрүүлжүүлэх байрны эмч, ахлах дэслэгч Г.Нямсүрэн, хэв журмын цагдаа Ж.Ариунбаатар нар болон бүжигчид алт, ахлах ахлагч Ц.Дэлгэрсайхан, дэд ахлагч Б.Анхбаяр нар мөнгө, хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Т.Чинбаатар хүрэл медаль авчээ. Олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үйлсэд цаг завгүй шамдаж нийгмийн дэг журам сахиулах, хууль хэрэгжүүлэх ажилдаа ямагт амжилт арвинтай байдаг хурандаа Ж.Наран даргатай тус хэлтсийнхэн бүсийн урлагийн наадамд 584 оноогоор тэргүүн байранд шалгарчэээ.