
Дэлхийн Банкнаас өнөөдөр гаргасан Хятадын эдийн засгийн талаарх улирлын тоймоор Хятадын эдийн засгийн өсөлт ямар нэг хэмжээгээр аядуу болж ирсэн ч хурдац нь эрүүл хэвээр байж, бүтцийн тодорхой өөрчлөлт орж байна.
Хятадын эдийн засгийн талаар улирал тутам тогтмол дүн шинжилгээ хийж байдаг энэхүү тоймоос үзэхэд, Хятадын ДНБ-ний өсөлт эхний хагаст 10.6 хувь байснаа гуравдугаар улиралд 9.6 хувь болж буурсан ч өсөлт хүчтэй хэвээр байна. Төсвийн хүрээнд эдийн засгийг дэмжих хөтөлбөр багасаж байгаатай уялдан дотоодын эдийн засгийн халалт буурч, мөнгөний байдал хэвийн болж байна. Хөрөнгө оруулалт, хотын хэрэглээ болон импортын өсөлт буурч эхлээд байна. Энэ хугацаанд экспорт хүчтэй хэвээр байж, цэвэр гадаад худалдаа өсөлтөнд хүчтэй нөлөөлж, гадаад худалдааны илүүдэл дахин өсж ирлээ.
Хэдийгээр тодорхой хэмжээний бууралт гарах төлөвтэй байгаа ч гэсэн шинээр хөгжиж буй зах зээлийн байдал бэхжиж байгаатай уялдан дэлхийн хэмжээнд өсөлт цаашид харьцангуй таатай байх бололтой байна. Гэхдээ, эрсдэл байсаар байгаа бөгөөд үүнд өндөр орлоготой орнуудын төлөв тааруухан байна. Олон тооны улс орон илүүдэлтэй байгаа нь дэлхийн хэмжээнд үнийн дарамтыг барьсаар байх бололтой. Харин түүхий эдийн үнэ дахин өсөж ирээд байгаа бөгөөд олон улсын хэмжээнд инфляци өсөх эрсдэлтэй байна.
Хятадын өөрийн нь эдийн засгийн хувьд хоёр урсгалтай эрсдэл байгаа ч төлөв сайн байна гэж энэхүү тоймд цохон тэмдэглэсэн байна. Тус тоймын гол автор, ахлах эдийн засагч Люис Күйжсийн хэлсэнээр “Дэлхийн хэмжээнд өсөлт саарч, макро эдийн засгийн байдал хэвийн болсоноор өсөлт байдлыг цаашид ямар нэг хэмжээгээр хөнгөвчлөх боловч өсөлтийг дэмжигч уламжлалт хүчин зүйлсүүд болон хөдөлмөрийн хүчирхэг зах зээл өсөлтийг цаашид дэмжин тэтгэсээр байх болно”. “Гуравдугаар улиралаас цаашид 2010 онд ДНБ-ний өсөлтийг 10 хувь байхаар бид төсөөлж тогтоосон. 2011 онд өсөлт 8.7 хувь болж, байдлыг цаашид дунд хугацаанд гайгүй болгох болов уу гэж бид харж байна”.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагаас тодорхой хугацаанд инфляци 3 хувь-аас өндөр байх бололтой. Инфляцийн цөм хяналтад байх учраас инфляци даамжирахгүй байх. Гэхдээ, түүхий эдийн үнэ цаашид өсөж магадгүй ба цалин хөлс тууштай өсөхгүй болов уу гэж үзэж байгаа ч гэсэн үүнийг бүрэн үгүйсгэж болохгүй юм. Хөрөнгийн үнийг хөөрөгдөж байгаа үндсэн хүчин зүйлийг харахад эл байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Өнөөгийн хандлага, бодлогоос үзэхэд 2011 онд гадаад худалдааны илүүдэл одоо болон дунд хугацаанд ам. долларын үнэлгээгээр нэмэгдэнэ.
“Макро түвшинд эрсдлээс сэрэмжлэхийн тулд макро эдийн засгийн түвшинд байдлыг улам тогтворжуулан хэвийн болгох шаардлагатай байна” гэж Хятадын эдийн засгийг судлагч тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон хэлэв. “Гол санаа тавих асуудал нь хөрөнгийн үнэ, орон нутгийн санхүүгийн ачаалал болон чанаргүй зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж байхын зэрэгцээ инфляцийн эрсдэлийг үгүйсгэх аргагүй юм. Хамгийн гол нь хоёр урсгалт эрсдэл нь уян хатан бодлогыг шаардаж байна”.
Төв банк болон холбогдох байгууллагууд валютын байдлыг хэвийн болгох асуудлыг бүхэлд нь хяналтандаа оруулж чадсан ба 2010 онд дэвшүүлсэн тоон зорилтыг хэрэгжүүлэх болно. Хүүгийн хувийг нэмэгдүүлж эхлээд байгаа боловч цаашид хүүгийн хувийг өсгөх шаардлагатай байна. Гадаад валютын асуудал мөнгөний бодлогод багагүй бэрхшээл учруулж байгаа ч гэсэн шинэ хөгжиж буй зах зээлийн бусад орнуудтай харьцуулахад Хятадын хувьд зохицуулах боломж нь илүү юм. Хэдий тийм боловч, хүсээгүй валютын урсгалаас хамгаалах арга хэмжээг хүчтэй болгох арга хэмжээ авч болох юм.
Улиралын тоймоос харахад, Арванхоёр дахь Таван жилийн төлөвлөгөөг \2011-2015\ боловсруулахад бүтцийн асуудал болон шинэчлэлд илүү анхаарах нь зүйтэй юм. Гол зорилт нь өсөлтийн хэлбэрийг өөрчлөх асуудал яах аргагүй мөн. Дотоодын хэрэгцээнд тулгуурласан, үйлчилгээний салбарын баримжаалсан өсөлтийг хангах асуудал одоогоос таван жилийн өмнөх үеэс илүү хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэ нь олон улсын орчины тааламжтай байдал хомсдсоор байгаатай нэг талаар холбоотой. Эл байдлыг хангах асуудал аяндаа хэрэгжихгүй бөгөөд бодлогын нэлээд томоохон зохицуулалт шаардагдана.
Улиралын энэхүү тойм нь хувийн хэвшлийн хөгжлийг хангахтай холбогдсон бодлогын асуудлыг бас авч үзэж байгаа бөгөөд салбарын хөгжих боломжийг нээх, хувийн аж ахуй эрхлэж эхлэхэд тохиолдох саад бэрхшээлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинд байгаа сөрөг байдлыг арилгах, хувийн хэвшлийн судалгаа, хөгжил болон шинэтгэлийн ажлыг нь дэмжихэд анхаарал төвлөрүүлэх асуудлыг мөн авч үзэж байна. Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшил гаргая гэвэл өсөлтийн хэлбэрийг эргэн харах шаардлага гарч байгаа бөгөөд түүнчилэн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийх, илүү зах зээлийн харилцаанд тулгуурласан механизмтэй болох, эрчим хүчний шинэ технологийн хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.