
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотноо эхэлсэн Монгол Лаос хоёр улсын Засгийн газар хоорондын наймдугаар хуралдаанаар Монгол Улсын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан цагаан будаа тариалах газар түрээслэх асуудлыг шийдсэн байна. “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНАЛАУ-аас 10 мянган га газар түрээслэн авч, цагаан будаа тариалахаар болсон байна. Мөн үеэр Лаос улсын хонины аж ахуйг Монголд хөгжүүлэх талаар ч ярилцсан байна. Хорин нэгэн жилийн дараа болж буй хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанд ХААХҮ-ийн сайдын зөвлөх Х.Даваадорж, тус яамны Хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ш.Баранчулуун нар оролцож байгаа ажээ.
Д.Цэцэн