Бродвейн театрын 11 настай од харвалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Бродвейн театрын 11 настай од харвалаа

Бродвейн театрын “ Араатны хаан арслан” жүжгийн гол дүрд тоглосон 11 настай авъяаслаг жүжигчин охин  Шеннон Тевериз  цусны хорь хавдар өвчнөөр нас барлаа. Охиныг аймшигтай өвчинтэйгээ тэмцэхэд 50  cent, Рианна нар сэтгэлээр дэмжиж байсан юм.
"Охин ер бусын авъяастайгаас гадна өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд  олон хүний хайрыг татаж чадсан юм “ гэж түүнийг асарч байсан сувилагч ярьжээ.
Шеннон охин өнгөрсөн найм дугаар сард хүйн хагалгаа хийлгүүлснийхээ дараа Бродвейн театрын тайзнаа “ Араатны хаан арслан” ын бяцхан Налагын дүрд тоглосон юм.  Охинд таарах чөмөгний ясыг олоогүй учраас шилжүүлэн суулгах мэс засал удааширсан  гэж доктор Ларри Волф ярьжээ.  
Охины ээж африко- америк, харин аав нь испани хүн учраас түүнд тохирох чөмөгний яс өгөх донор олох амаргүй байсан аж.  АНУ- д чөмөг шилжүүлэн суулгах донор хайж буй эцэг эхчүүдийн 83 хувь нь тохирох  хүнийг олж чаддаггүй байна.
Шеннон охины вэб сайт дээр түүний дуулсан "The Circle of Life" гарсан бөгөөд охин “ Зарим хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгахыг аймаар гэж боддог. Гэхдээ энэ бол амандаа хөвөн хийгээд хацраа төмбийлгэхтэй адилхан” гэж ярьжээ.  Охиныг театрын тайзнаа гарахыг өнгөрсөн дөрөв дүгээр сард хориглосон юм.  Гэсэн ч охин  багийн найзтайгаа  Симба жүжгийг тайзнаа амьдруулахын тулд зургаан сарын турш долоо хоногт дөрвөн удаа сургуулилж байжээ.
" Тайзан дээр гарахад ер бусын мэдрэмж төрж, өөрийнхөөрөө байж  чаддаг. Яг л Нала догшин араатан хэрнээ айдсыг мэдэрдэгтэй адил “ гэж охин эмнэлгийнхэнд ярьж байжээ.
Урт хүрэн үс нь химийн хороос болоод халцарч унасан боловч охин жүжиг болон найзууддаа санаа зовж байжээ.  
Охинд тохирох чөмөгний ясны донор олоход дуучин Алиша Кийз, Рианна,  50 Cent нар дэмжлэг үзүүлж донор олох компанит ажил зохиожээ.  Тус донорын төвийг үндэслэгч Катрина Харфын ярьж буйгаар  охины донор болохоор 10 мянган хүн бүртгүүлсэн байна. Мөн “Симба” жүжигт тоглосон хүүхдүүд бугуйвч, цаг, гинж зэргээ цуглуулан дуудлага худалдаагаар худалдсан мөнгөө Шенноны эм тарианд хандивласан юм.
" Ийм жаахан хэрнээ ер бусын авъяастай охинтой тэр бүр тааралдахгүй. Тэр маш онцгой хүүхэд байсан” гэж түүний эмч Харф ярьсан байна.
"Шенноны гэрэлтсэн инээмсэглэл, ер бусын авъяас, тэвчээр хатуужил бидэнд итгэл урам хайрласаар байх болно” гэж Нью Йоркын цусны төвийн дурсгалт самбарт бичсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж