Уурхайн бохирдлыг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Уурхайн бохирдлыг тодорхойлно

Уул уурхайн олборлолтоос үлдсэн  бохирдлын хэмжээ ямар байгааг одоогоор тогтоосон нь үгүй. Олборлолт явуулдаг компаниудаас нөхөн сэргээлт хийдэг нь тун цөөн. Нөхөн сэргээлт хийсэн ч бохирдол нь арилдаггүй. Тиймээс БНСУ-ын Засгийн газраас Зүүн Азийн цаг уурын түншлэл хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хэмжээг тогтоох, нөхөн сэргээлтийн мэдээллийн сан байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд уурхайн бохирдлын хэмжээг тодорхойлох иж бүрэн тоноглогдсон лаборатори байгуулах юм. Мөн дээж авч шинжлэх явуулын тоног төхөөрөмжөөр хөрсний болон усны бохирдлыг судлан хариуг мэдээллийн баазад байрлуулах ажээ. Ингэснээр олборлолт хийж буй компаниудын нөхөн сэргээлтийг хянан зохицуулах боломжтой болно гэж хоёр улсын Засгийн газрынхан үзэж байгаа юм байна. Төслийн хүрээнд хэрэглэх лаборатори, тоног төхөөрөмжийг Солонгосын Койка байгууллагаас нийлүүлж байгаа юм байна. Мөн холбогдох мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах ажээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж