“Чихэнд минь шивнээрэй” тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Чихэнд минь шивнээрэй” тун удахгүй

“Гурван охин” хамтлагийнхан тун удахгүй шинэ клипээ үзэгчдэд хүргэх гэнэ. Тэдний “Чихэнд минь шивнээрэй” дууны клип үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тэд өнгөрсөн зун ОХУ-ыг зорихдоо шинэ клипний зураг авалтаа хийжээ. Зураг авалтыг Байгаль нуурт хийсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. Сонирхуулахад “Гурван охин” хамтлагийнхан гурав дахь цомгийнхоо бичлэгийг дуусгасан байна. Удахгүй хэвлэлтэд явуулах аж. Мөн ардын дуунаас бүрдсэн цомгийн ажилдаа ханцуй шамлан оржээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж