Аврагчдад шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Аврагчдад шагнал гардуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, ослын улмаас нурангид дарагдсан иргэдийг гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, эр зориг, авхаалж самбаагаараа эрдэнэт хүний амийг аварсан, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн аврах албаны ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа. Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр тэдэнд гардуулж баяр хүргэв.

    Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Хавтгайн Дамжинд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, ЭБЭХЯ-ны харьяа Уул уурхайн аврах албаны аврагч Гүнтэвийн Цэрэндоржид Алтан гадас одон, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар ангийн шатны техникч, дээд түрүүч Доржийн Сайханаад Цэргийн хүндэт медаль, ЭБЭХЯ-ны харьяа Уул уурхайн аврах албаны ерөнхий инженер Балжиннямын Баттогтох, аврагч Лхагвадоржийн Чулуунбат нарт Хөдөлмөрийн хүндэт медаль, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механикч, шадар дэслэгч Нямсүрэнгийн Мөнхбат, тус хэлтсийн аврах гал унтраах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, дээд түрүүч Товуугийн Гэрэлт-Од, ЭБЭХЯ-ны харьяа Уул уурхайн аврах албаны тасгийн дарга Зоригтын Баасанжав, аврагч Цогтбаатарын Дорлиг, тасгийн дарга Ганхуягийн Цэрэндэндэв нарт Шударга журам медаль гардуулан, баяр хүргэж үг хэлэхдээ та бүхний эр зориг, авхаалж самбааг Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр үнэлж ийнхүү шагнаж байгаа юм хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга онцлон тэмдэглэлээ.

    Эх сурвалж: President.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж