ViewSonic таблет үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

ViewSonic таблет үйлдвэрлэнэ

АНУ-ын ViewSonic компани таблет компьютерийн зах зээлд хөл тавихаар шийдэж, хоёр шинэ таблетаа танилцууллаа. Тэдгээрийн нэг нь болох 7 инч хэмжээтэй ViewPad 7 Зул сарын баярын өмнө худалдаанд гарах бол 10 инч хэмжээтэй ViewPad 10 ирэх оны эхний улиралд худалдаанд гарах аж.

3G сүлжээнд ажиллах ViewPad 7 таблет компьютер нь Android 2.2 үйлдлийн системтэй ба Snapdragon процессортой, урд болон ард талдаа камертай, 512МВ багтаамжтай ба мемори картны оролттой юм. Харин баттерейны хүчин чадлын тухайд 10 цаг тасралтгүй цэнэгээ барих гэнэ. ViewPad 7 таблет нь 479 ам.долларын үнэтэй.
Харин ViewPad 10 таблет компьютер нь Wi-Fi-д холбогдох боломжтой ба Windows 7 Home Premium болон Google Android 1.6 системийг зэрэг ашиглах боломжтой гэнэ. Түүнчлэн Intel Atom 1.66GHz процессортой, 1GB санах ойтойгоос гадна 1,3 мегапиксель камертай, өөр дээрээ микрофонтой аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж