
Сан Францискогийн “Үлэмж биетнүүд” Арлингто Боллпарк цэнгэлдэхэд “Техас Рейнжерс”-ийг 3:1 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 4:1 болгож, Major League Baseball-ын 106 дахь удаагийн улирлын аваргаар тодорлоо. Тэд ийнхүү 1954 оноос хойш анх удаа World Series-т ялсан нь энэ юм. 1958 онд Нью-Йоркийг орхиж, баруун эргийн Сан Франциско хотод шилжиж ирснээс хойш “Жайантс” анхны түрүүгээ авсан бөгөөд ингэснээр World Series-т түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн түүхэнд зургадугаарт эрэмбэлэгдэж байна.
“Үлэмж биетнүүд”-ийн хувьд энэ улиралд тун одтой байгаа. Зургаан сар үргэлжилсэн улирлын тоглолтын хамгийн сүүлийн өдөр плей-оффт өрсөлдөх эрхээ авч, улмаар финалд шалгарах хүртлээ “Атланта Брейвс” болон Үндэсний лигийн аварга “Филадельфиа Филлис” нарын шилдэг багуудыг буулгаж авсан юм.
Харамсалтай нь, “Рейнжерс”-ийн хувьд 50 жилийн түүхэндээ анх удаа World Series-т шалгарсан боловч мөрөөдлөө биелүүлж чадсангүй.
Ш.Тэргэл