Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өнгөрсөн баасан, бямба гаригт болж аваргууд тодорлоо. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Улаанбаатар, Отгон тэнгэр, Төмөр замын ДС, Сэрүүлэг, Мандах, Анагаах ухааны Ач ДС, Монгол Солонгосын техникийн коллеж, Барилгын коллеж зэрэг 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй тамирчид өрсөлдсөн байна. Тэмцээний аваргуудыг танилцуулъя
Эрэгтэй ганцаарчилсан:
ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд
МУИС –ийн оюутан Б.Буянбат
ШУТИС –ийн оюутан Г.Алтаншагай
Эмэгтэй ганцаарчилсан:
ШУТИС –ийн оюутан СДМ Б.Энхжин
ОТИС-ийн оюутан ОУХМ Б.Батхишиг
БХИС –ийн оюутан СДМ Б.Мөнгөнцэцэг
Холимог хос:
ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд, СДМ Б.Энхжин
МУБИС–ийн оюутан С.Оргил, Г.Болортулга
МУИС–ийн оюутан Б. Буянбат, С.Агьзул
Байгууллагын дүнгээр:
ШУТИС
МУИС
МУБИС
Шилдэг тамирчид ирэхдолдугаар сарын 3-6-нд Гонконгод болох Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.
Ц.Хишиг