Аваргуудын лиг: Түүхэн тоглолт, түүхэн ялалт

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг: Түүхэн тоглолт, түүхэн ялалт

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн дөрөв дэх тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Энэ үдшийн нийт найман тоглолтоос Хойд Лондонгийн “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болсон “Интер Милан” болон талбайн эзэн “Тоттенхэм” клубуудын тоглолт олны анхаарлын төвд байв. Хоёр долоо хоногийн өмнө Италид болсон тоглолтод долоон гоол орсон болохоор энэ удаагийнх ч гэсэн уйдахааргүй болно гэдэгт  найдвар тавин 34 мянга гаруй фанатууд цэнгэлдэхийг дүүргэсэн байлаа. Мөн нөгөөтэйгүүр Италийн аварга, Аваргуудын лигийн цомын эзэд, алдарт “Интер Милан” анх удаа энэ талбайд зочилсон нь түүхэн үйл явдал болсон юм. Харри Реднаппын залуучууд Европын тавцанд чадвараа гайхуулж, “Интер”-ийг талбайд нь сандаргаж, аймшигтай хамгаалалтыг нь гурван гоолоор сэтэлж чадсан нь энэ тоглолтонд улам их зориг өгсөн бололтой. Эхнээсээ л санаачлагыг гартаа авсан тэд хөгжөөн дэмжигчдэдээ маш том бэлэг барьж, 3:1 харьцаатай түүхэн ялалт байгуулсан байна.
Тоглолтын 18 дахь минутад Недерланд хагас хамгаалагч Ван дер Ваарт гоолын салхийг хагалж, “Интер”-ийн хоёрдугаар хаалгач Лука Кастеллаццийн хаалганд бөмбөг оруулж чадсан. “Тоттенхэм”-д ирээд од болон гялалзаж байгаа тэрбээр Аваргуудын лигт ийнхүү хоёр дахь гоолоо оруулсан байна. Мөн 61 дахь минутанд Питер Крауч тооны харьцааг 2:0 болгон холдуулсан нь цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийг галзууруулах шахаж байлаа. Английн шигшээ багийн довтлогч маань Европын тавцанд 23 гоолтой болж, “Тоттенхэм”-ийн тоглогчдыг тэргүүлж явна. Харин Африкийн шилдэг хөлбөмбөгч Эту тооны харьцааг ойртуулж, торгуултай байгаа Гомешийг орлон гарч ирсэн Кудичинигийн хаалганд гоол хийж чадсан байна. Тоглолтын 80 дахь минут гэхэд онооны самбар дээр 2:1 гэсэн тоон үзүүлэлт гарч ирэхэд Лондонгийн баг бага зэрэг сандарч эхэлсэн. Гэвч Реднаппын гайхамшигтай ур ухаан, цагаа олсон сэлгээ нь түүнийг дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг гэдгийг баталж, тоглолт дуусахаас ердөө ганхцан минутын өмнө гоол орох нь тэр. Ваартыг суулгаж,  оронд нь ОХУ-ын довтлогч Роман Павлюченко талбайд гараад 13 минут дараа “Интер”-ийн хаалганд анх удаа гоолдож, тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Ийм агуу, түүхэн ялалтыг авсан багийнхандаа хөгжөөн дэмжигчид нь баярлаж байгаагаа илэрхийлэн цэнгэлдэхээс гартал алга ташилтаар үдсэн байна. “Үхлийн” гэх А хэсгийг “Тоттенхэм” долоон оноотой тэргүүлэх болсон бол “Интер” ижил оноотой ч гоолын зөрүүгээр хоёрдугаар эгнээг эзэлж байна.
Энэ хэсгийн нөгөө тоглолт мөн лсонирхолтой болж, Германы “Вердер Бремен” талбайдаа Недерландын аварга “Твенте”-д 2:0 харьцаатай хожигдсон байна. Гоолуудыг Шадли 81 дахь минутанд 1:0, Де Йонг 84 дэх минутад оруулжээ.

N

Багууд

Т

Хож

Тэн

Хдол

Гоол

Оноо

1

 ТОТТЕНХЭМ

4

2

1

1

12-8

7

2

 ИНТЕР

4

2

1

1

11-8

7

3

 ТВЕНТЕ

4

1

2

1

6-7

5

4

 
ВЕРДЕР

4

0

2

2

3-9

2

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж