
Хилийн цэргийн 0218 дугаар ангийн сургалт бэлэн байдлын ахлах ажилтан асан, ахмад П.Мөнх-Эрдэнэ заставын даргаар ажиллаж байсан хошууч Г.Галбадрах, шалгагч офицер, ахлах дэслэгч Б.Батбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт бүхий иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал ахмад П.Мөнх-Эрдэнэ албан үүрэг гүйцэтгэж байхдаа Ж.Баттүвшинг иргэн Д.Бат-Эрдэнийн гадаад паспортаар хил давуулсан бол хошууч Г.Галбадрах иргэн Ц.Энхтүвшингийн гадаад паспортаар М.Мөнхбат гэгчийг Буянт-Ухаа дахь хилийн бооммтийн олон улсын нислэгийн бүртгэлийн танхимд тосон уулзаж, шалгагч нарт шалгуулалгүй гаргасан зэргийг АТГ-ынхан илрүүлсэн байна.
Н.Бүжээ