Ерөнхийлөгч Үндэсний форумд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Үндэсний форумд оролцоно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас маргааш “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” сэдвээр Үндэсний технологийн форумыг зохион байгуулахаар болжээ. МҮХАТ-ынхан уг форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа Үндэсний технологийн форум нь үндэснийхээ эрдэмтдийн санаачлан боловсруулсан шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн бий болгох зорилттой гэнэ. Энэ зорилгоор форумын өдрүүдэд манай эрдэмтдийн боловсруулсан 110 гаруй шинэ технологийг танилцуулах юм байна. Форум МҮХАТ-ын байранд гурван өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, форумын хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд нар оролцох аж. “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” Үндэсний технологийн форум маргааш өглөө 09.30 цагаас МҮХАТ-ын байранд эхэлнэ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж