Найман сая ам.доллар худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Найман сая ам.доллар худалдан авчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголбанкны ээлжит дуудлага худалдаа өчигдөр болжээ. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд найман сая нэг зуун мянган ам.долларыг Монголбанкинд худалдасан байна. Төв банкны зүгээс  зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Төв банкны худалдан авах хаалтын ханш 1300.00 төгрөг, дундаж ханш 1294.33 төгрөг байжээ.

    Д.Цэц

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж