
Дэлхийн банкнаас улирал тутамд гаргадаг БНХАУ-ын эдийн засгийн тайлан гарчээ. Тайланг танилцуулах уулзалт өнөөдөр 12 цагаас Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газарт болно. Уулзалтад Дэлхийн банкны Хятад улсыг хариуцсан эдийн засагчид оролцож, Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, дэлхийн эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлнэ. Түүнчлэн Дэлхийн банкнаас жил тутам гаргадаг “Бизнес эрхлэх нь 2011” судалгааны дүнг судалгаа хийсэн багийнхан танилцуулах юм байна. Энэ уулазалтад “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн ажлыг зохицуулж буй Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон оролцоно.
Д.Цээнэ