Зээр агнасан иргэдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Зээр агнасан иргэдийг саатуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 1-нд Өмнөговь аймаг дахь хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн бүс зурваст “Улаан шанд”-ын хилийн харуулаас томилогдсон түрүүч Д.Батням ахлагчтай хилийн манааныхан шалгалт хийжээ. Шалгалтын явцад мотоцикльтой дөрвөн иргэн зээр агнасан болохыг илрүүлсэн байна. Тэд дөрвөн зээр агнасан байжээ. Энэ хэргийг одоо тус аймгийн Баян-Овоо сумын Цагдаагийн хэсэг үргэлжлүүлэн шалгаж буй ажээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж