
Германы лигт тогтмол амжилт үзүүлдэг, 2008-2009 оны улирлын аварга “KSV Kollerbach” клубын бүрэлдэхүүнд багтаж, Б.Наранбаатар эхний барилдаанаа аравдугаар сарын 23-нд Молдавын бөх Генади Тулбитай хийж, таван үед ялалт байгуулсан юм. Тус барилдаанд “Kollerbach” клуб “Nendingen” клубтэй таарсан бөгөөд ерөнхий дүнгээр 26:10 харьцаатай Kollerbach ялалт байгуулжээ. Харин хоёр, гуравдугаар тойргийн барилдаанд Б.Наранбаатарын харьяалагдаж буй “Kollerbach” клуб “Freiburg 2000” болон “Konkordia Neuss” багтай таарч, барилдсан бөгөөд тус хоёр барилдаанд Б.Наранбаатар хоёуланд нь өрсөлдөгчөө дараалан гурван үед ялж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Хоёрдугаар тойрогт манай тамирчин Болгарын Велико Люцкановыг, гуравдугаар тойргийн барилдаанд Ираны Яшар Жамалиг ялжээ.
С.Цэлмэг