
23 настай Эшлей Кирилов үйлдсэн залилангийн хэрэг Канадын нийгэмд хүнд цочрол учруулсан бөгөөд өнгөрөгч наймдугаар сард залилан үйлдэж байгаа тухай нэгэн мэдээллийн мөрөөр цагдаагийн ажилтнууд ажиллаж, хуурамчаар зохион бий болгосон засгийн газрын бус нэгэн байгууллагын нэрээр хорт хавдар туссан өвчтөнд туслах нэрийдлээр 7000 гаруй долларын хандив цуглуусныг тогтоосон байна.
Кирилов 2009 оны аравдугаар сард “Change for a Cure” нэртэй хуурамч группийг Facebook-т байрлуулан 4000 гаруй гишүүнтэй болж, тэд нараар дамжуулан хорт хавдар туссан өвчтөний амь насыг аврахад зориулж, Алберта-гийн Их сургуульд хандивлах нэрийдлээр залилан хийж эхэлжээ.
Группийн зарим гишүүд хандивын концерт хүртэл зохион байгуулж, “өвчтөн Крилов”-т хандив нэмэрлэж байсан аж.
Зарим хандивлагчид сэжиглэж эхлэхийг мэдэрсэн Криловын аав нь цагдаагийн газарт очиж, охин нь эрүүл гэдгийг мэдээлсэн байна.
Крилов бүсгүй удалгүй цагдаагийн газарт очиж, залилан хийсэн хэргээ хүлээж, хуримтлуулсан хандивын мөнгөө үрж дуусгасан хэдий боловч хандив өгсөн хүмүүст буцааж өгнө гэж амалжээ. Ирэх нэгдүгээр сард түүний үйлдсэн залилангийн бусад 6 хэргээр нэмж ял оноох юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг