Арван настай охин ээж болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Арван настай охин ээж болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Испанийн Андалусиа мужийн Херес хотын төрөх газарт арван настай охин түрүүчийн мягмар гаригт 2,9 кг жинтэй хүүхэд төрүүлж, олны гайхшрал төрүүлсэн тухай Хересийн Өдрийн сонинд мэдээлсэн байна.

    Амаржсан эх болон хүүхдийн бие сайн байгаа, өнгөрөгч долоо хоногийн эцсээр  эмнэлгээс гарч, гэртээ харьсан  гэж эмнэлгийн захиргаа мэдэгдсэн аж.

    Андалусиа мужийн Тэгш байдал, Нийгмийн халамжийн тэргүүн Микаела Наварро сэтгүүлчдэд хандан “Андалусиад урьд өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй бөгөөд төрсөн эх болон бяцхан хүүхдийг нийгмийн халамж, асрамжид хамруулах шаардлагагүй, гэр бүлийнхээ асрамжийн дор өсөн торних боломжтой гэж үзэж байгаа”  хэмээн мэдэгджээ.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж