Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дурсамжийн ном

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дурсамжийн ном

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ 11 дүгээр сарын 14-нд Майамид нээгдэх Олон улсын номын үзэсгэлэн худалдааны үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж В.Буш өөрийн дурсамжийн номоо танилцуулна гэж үзэсгэлэн зохион байгуулагчид мэдээлсэн байна.

    Үзэсгэлэн худалдааны үеэр ерөнхийлөгч асан Жорж Буш  өөрийн дурсамжийн ном болох Decision Points буюу “Шийдвэрлэх үе мөчүүд” номондоо Цагаан Ордонд ажиллаж байх үеийн Афганистан, Иракийн дайн, Катрина далайн хар салхи, санхүүгийн хямрал зэрэг онцлог үйл явдлуудын тухай хэрхэн тусган оруулсныг өөрөө ярьж танилцуулах ажээ.

    Майамийн Олон улсын үзэсгэлэн худалдааны яармагт 350  уран бүтээлчийн номыг тавьж танилцуулах бөгөөд Латин Америкийн орнуудын уран бүтээлчдийн ном зонхилох байр суурьтай байх юм байна.

    Эх сурвалж: AFP
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж