
Монгол Шуудан ТӨХК нь Монгол Улсын Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч “А” зэрэглэлийн зөвшөөрөлтэй, бүх нийтийн үйлчилгээний үүргийг дагнан гүйцэтгэдэг зөвхөн өөрийн оронд төдийгүй дэлхийн 200 шахам оронтой шуудан солилцож Мөн шуудангийн хамгийн шуурхай хэлбэр болох буухиа шуудан \EMS\-г 34 оронтой солилцон ажилладаг Монгол улсын шуудангийн салбарын тэргүүлэгч компани юм. Тус компани нь өөрийн харъяанд 21 аймаг, нийслэл хотод Шуудангийн үйлчилгээний газар 38 гаруй, хөдөөгийн сум сууринд 335 гаруй салбар нэгж, 839 ажиллагсадтайгаар шуудан холбооны 25 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулж байна.