
Судалгаагаар орчин үеийн эмэгтэйчүүд 2004 оныхтой харьцуулахад есөн цагаар илүү ажилладаг болсныг харуулж байна. Гэхдээ энэ бол бидний илүү цагаар ажилладаг хугацаа биш юм. Дэлгүүрээс хүнсээ цуглуулах, хүүхдээ цэцэрлэг сургуулиас авах, хүргэж өгөх, татвараа төлөх, угаалга хийх гээд олон зүйл бидний цагаас хороож байдаг. Тэгвэл бид танд энэ бүх ажлаа хэрхэн зугаатай амжуулах аргаас танилцуулж байна.
Хумсаа будах цаг гарга
Дарга чинь мэдсэн ч бай ажил тарах үед хумсаа будах цаг гаргаж бай. Иймэрхүү зүйл зугаатайгаас гадна өөртөө бага ч атугай анхаарал тавьснаар та илүү бүтээлч, эрч хүчтэй болно гэж сэтгэл зүйч Жонатан Алберт ярьж байна.
Ажлаа түр хойш тавь
“Нийгмийн идэвхи нь хүмүүсийг ажилдаа дуртай болоход нөлөөлдөг “ гэж Алберт ярьж байна. Зарим үед ажлаа түр хойш тавьснаар бэрхшээлтэй асуудлыг амархан шийддэг. Тиймээс бичиг цаасаа ажил дээрээ орхиод хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүл.
Ажлаа хуваарил
“Гэрийн ажлаа хуваарилахдаа алийг нь өнөөдөр, алийг нь маргааш хийхээ төлөвлө. Тухайлбал нэг дэх өдөр тоос соруулах, хоёр дахь өдөр угаалгын өрөө цэвэрлэх, гурав дахь өдөр угаалга гэх мэтээр төлөвлөвөл бүх ажлаа төвөггүй амжуулах болно
Гурвын дүрэм
Ажилдаа ирэхдээ тухайн өдөр хийж амжуулах гурван зүйлийг төлөвлө. Харин орой нь хийх ёстой ажлынхаа жагсаалтаас хийсэн ажлаа хасвал илүү бүтээлч болно.
Ядарсан үедээ унтаж амар
“Мэдээжийн юм шиг сонсогдож болох ч ихэнх хүмүүс ядарсан үедээ унтаж чаддаггүй. Унтлагын өрөөгөө оффис болгон ашиглах эсвэл телевиз үзэхэд биш тайван унтаж амрахад ашиглаж бай” гэж Алберт ярьж байна.