Ноён Ю,Амано-г хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Ноён Ю,Амано-г хүлээн авч уулзлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өчигдөр Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал Юкия Амано-г хүлээн авч уулзаж Монгол-ОУАЭА-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар манай хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдаад  баталгаа ба хяналт шалгалт, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал, цөмийн шинжлэх ухаан ба технологи зэрэг талбарт үйл ажиллагаа явуулах замаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хөгжилд ОУАЭА-ийн оруулж буй хувь нэмрийг Монгол Улс  өндрөөр үнэлдэгийг тэмдэглэв.

    Ноён Ю.Амано ОУАЭА, Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн гээд “Хорт хавдраас  урьдчилан сэргийлэх анхан шатны арга хэмжээнүүд болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний үүрэг” сэдэвт бүсийн семинарыг Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улс уран олзворлох, цөмийн эрчим хүч ашиглах, тухайлбал манай улсад атомын цахилгаан станц байгуулах талаарх урьдчилсан судалгаа хийхэд ОУАЭА-гийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг  ноён Ю.Амано-гоос хүсэв хэмээн Гадаад   
     

    Харилцааны яамнаас дамжууллаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж