“Fire”-гийн Далай охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

“Fire”-гийн Далай охинтой болжээ

“Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалай аав болжээ. Тэрбээр удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүйтэйгээ хамт амьдарч гэр бүлийн амьдралаа эхлүүлээд байгаа төдийгүй саяхан хөөрхөн охинтой болсон байна. Түүний эхнэр энэ жил Шанхайн их сургуулийг төгссөн байна. Хосууд ирээдүйд хоёр охин, хоёр бандитай болохыг хүсдэг гэнэ. Далайгийн хувьд охиндоо сайн эцэг, эхнэртэй халамжтай хань болохыг хүсдэг аж. Тийм дээ ч сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй гэр бүлдээ ихэнх цагаа өнгөрүүлж байгаа гэсэн шүү. 

Залуу гэр бүлдээ аз жаргалыг хүсье.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж